“National Geographic”-ийн "Шилдэг"-ээр "Өвлийн адуучин" шалгарав

Мэдээ

“National Geographic” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг оны "Шилдэг аяллын гэрэл зурагчин" шалгаруулах тэмцээний ялагч тодорлоо. Дэлхийн өнцөг булан бүрт орших гайхалтай содон байгалийн тогтоц, хосгүй өнгө төрхийг гэрэл зурагт хэрхэн  буулгасныг шалгаруулдаг уг уралдааны энэ жилийн ялагчаар Хонгконгийн гэрэл зурагчин Энтони Лаугийн "Өвлийн адуучин" хэмээх бүтээл "Шилдэг гэрэл зураг"-аар шалгарчээ. Тэрбээр уг бүтээлээ Өвөрмонголд аялж байх үедээ буюу 2015 оны 12 дугаар сард цельсийн -20-30 хэмийн хүйтэнд гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Энэ жилийн тэргүүн байрт шалгарсан гэрэл зурагчин Энтони Лау “Sony”-ийн "a6300" камераар шагнуулах бөгөөд мөн Канад улсын Черчилль хотноо болох цагаан баавгай үзэх долоо хоногийн аяллын эрх гардан авч байгаа аж. Сонирхуулахад энэ удаагийн уралдаанд гэрэл зурагчин Массимо Румийн дуранд өртсөн Баян-Өлгий аймгийн "Бүргэдчин хүү"-ийн зураг орсон байна.


САНАЛ БОЛГОХ