“Formula 1” авто уралдааны эрхийг зарж магадгүй

Мэдээ

Италийн алдарт “Formula 1”-ийг эзэмшигч “CVC Capital Partners” компани энэхүү авто уралдааны эрхийг зарахаар төлөвлөж байна. Тодруулбал “Formula 1”-ийг АНУ-ын хэвлэл, мэдээллийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох “Liberty Media” корпорацид 8.5 тэрбум ам.доллараар зарахаар хэлэлцэж эхэлжээ. “Formula 1”-ийн зар сурталчилгаа хариуцсан захирал Бенри Экклестон “Энэхүү худалдан авах хэлэлцээр албан ёсоор хийгдээгүй ч гол хувьцаа эзэмшигч “CVC” компанийн хүсэлтийн дагуу цаашид үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн байна. “CVC Capital Partners” компани “Formula 1”-ийн 35.5 хувийг эзэмшдэг бөгөөд харин “Liberty Media” корпорацийг 7.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жон Малоне удирддаг аж. Тэрбээр өдгөө 75 нас хүрч байгаа юм. Хэрвээ энэхүү хэлцэл хэрэв амжилттай болвол АНУ-д зохиогддог “Formula 1”-ийн уралдааны тоо нэмэгдэх төлөвтэй байна.



САНАЛ БОЛГОХ