472
БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн Намын их хурал 36 жилийн дараа эхэллээ
Нийтэлсэн огноо: 2016 оны 05 сарын 06 17:00
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын их хурал 36 жилийн дараа эхэлж байна. БНАСАУ-ын үндэсний телевизээр мэдээлснээр тус улсын удирдагч Ким Жон Ун "Хөдөлмөрчдийн Намын VII их хурлаар хувьсгалын ялалтыг авчрах төлөвлөгөөний үндсийг тавина" гэж хэлсэн байна. Албан ёсны мэдээллээр хуралд оролцохоор намын 3000 орчим гишүүн иржээ. Хэдий тийм боловч олон улсын 100 гаруй хэвлэл, мэдээллийнбайгууллагын төлөөлөл хүрэлцэн ирснийг үл харгалзан хурлаар зөвлөлдөх
асуудлынталаар тодорхой мэдээлэл байхгүй байна. “Bloomberg”-ийн БНСУ дахь салбарын шинжээчид "Ким Жон Ун зэвсэгт хүчний эрх мэдлийг бууруулж, эрх баригч намын нөлөөллийг нэмэгдүүлснээр өөрийнхөө засаглалыг батжуулах зорилготой байна" гэж дүгнэжээ. Түүнчлэн энэ онд хэд хэдэн зэвсгийн туршилт хийсэнтэй холбоотойгоор цөмийн хөтөлбөр, зэвсэгт хүчний шинэ бодлого танилцуулж болох юм. Донгү их сургуулийн судлаачид энэ онд БНАСАУ тав дахь цөмийн туршилтаа хийж, АНУ-ын ээлжит Ерөнхийлөгч сонгогдохоос өмнө цөмийн зэвсэгтэй орны статусаа батжуулах сонирхолтой байна гэж дүгнэсэн байна. Хэрэв цөмийн зэвсэг эзэмшиж чадвал хэлэлцээрийн давуу тал бий болж бүсийн бусад оронтой шинэчилсэн хэлэлцээр байгуулахад хүрэх юм. БНАСАУ-ын зэвсгийг идэвхгүй болгохын тулд бүсийн орнууд эдийн засаг болон бусад төрлийн дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах шаардлагатай болж магадгүй ажээ.Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй