
"China Brand"-д БНХАУ-ын 60 гаруй ААН, компани оролцож байна
БНХАУ-ын машин механизм, электроникийн брэнд бүтээгдэхүүний "China Brand 2017" үзэсгэлэн нээгдээд байна. БНХАУ-ын Худалдааны яамны санаачилгаар олон улсын улсын үзэсгэлэнгийн “Смек” компани хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн хөдөө аж ахуй, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, мах махан бүтээгдэхүүн, нарны эрчим хүчний төхөөрөмж болон гэр ахуйн цахилгаан бараа зэргийг дэлгэн сонирхуулж байгаа юм. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд БНХАУ-ын 60 гаруй аж ахуйн нэгж, компаниуд оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесийнхээ үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах түнш, хэрэгцээт тоног, төхөөрөмжийн талаарх мэдээллийг цогцоор нь авч байгаагаараа ач холбогдолтой болж байгааг зохион байгуулагч болон оролцогч байгууллагууд онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй