ХХААХҮЯ: Импортын улаанбуудайг ирэх сард оруулж ирэхээр болсон

Мэдээ

Импортын улаанбуудайг 11 дүгээр сард оруулж ирэхээр болсон талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин дотоодын улаан буудайн борлуулалт 20 гаруй хувьтай байгаа талаар онцлов. Гурилын үйлдвэрүүд нэг удаагийн худалдан авалтаар 5000-20 мянган тонн хүртэл улаанбуудай авсан байна. Үүнээс гадна аравдугаар сарын есний байдлаар улсын хэмжээнд 204.4 мянган тонн үр тариа, 100.0 мянган тонн төмс хураан аваад байгаа аж. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна.

Харин хадлан тэжээлийн хувьд 646 мянган тонн өвс хадлан, 15 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь жилийн өмнөхөөс 43 хувиар буурсан дүн юм. Мөн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсэж, ургаж хураалтын ажил түр саатаад байсан ч дээрх зургаан аймагт ургац хураалт хэвийн үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн ургац хураалтын ажил дууссанаар ургацаа бүрэн хураасан аймгийн тоо 14 боллоо.




САНАЛ БОЛГОХ