"Kering​"-ийн борлуулалтын орлого III улиралд 3.9 тэрбум еврод хүрч өсөв

Мэдээ

"Gucci", "Yves Saint Laurent" зэрэг тансаг брэндийг эзэмшигч "Kering" фирмийн борлуулалтын орлого III улиралд 23 хувиар өсөж, 3.9 тэрбум еврод хүрсэн байна. Тайлант хугацаанд олон улсад тэр дундаа Хятад дахь борлуулалт өндөр байсан нь санхүүгийн нийт үзүүлэлтэд дэмжлэг болжээ. Гэхдээ еврогийн ханшийн өсөлт хилийн чанад дахь бизнест нь сөрөг нөлөөтэй байгааг тайландаа онцолсон байна. "Kering"-ийн хамгийн нэр хүндтэй "Gucci" брэндийн орлого III улиралд 42 хувиар өсөж, 1.5 тэрбум еврод хүрсэн. Нийт борлуулалтын гуравны нэгийг Хятадын худалдан авагчид бүрдүүлжээ. Мөн долдугаар сард худалдааны цахим хуудас нээсэн нь брэндийн Ази номхон далайн бүсийн борлуулалт 55 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.



САНАЛ БОЛГОХ