7317
Монголбанк, Засгийн газар хамтран 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Мэдээ
Есдүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Үүнээс 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлсэн бол 133 зээлдэгчид 8.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас олгожээ.
Мөн банкнуудын ипотекийн зээлийн тайланг 2017 оны наймдугаар сарын байдлаар нэгтгэсэн байна. Энэ дүнгээр ипотекийн зээлийн нэгдсэн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн дүн боллоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд банкнууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн бол 1.9 хувь нь чанаргүй зээлд шилжжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй