"Russia Сalling" чуулганы үеэр ОХУ-ын эдийн засаг сэргэж байгааг онцоллоо
Хөрөнгө оруулагчдын "Russia Сalling" чуулган энэ сарын 24-26-нд Москва хотод зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, Оросын эдийн засаг сэргэж байгааг онцолсон юм. Мөн инновацид суурилсан шинэ бизнесийн загвар нэвтрүүлэх шаардлагатай байгааг дурдсаг. Ингэснээр олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, компаниуд үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буй. Түүнчлэн аж үйлдвэрийг хөгжүүлж, олон улсын тавцанд үндэсний үйлдвэрлэгч компаниудаа үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдсэн байна. Чуулга уулзалтад 60 гаруй орны 2000 орчим төлөөлөл оролцож байгаа юм. 2008 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа "Russia Calling" ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагчдыг татах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй