Алтыг нь аваад “авдар”-ыг нь сүйтгээд хаяжээ
Уул уурхай
Нөхөн сэргээгээгүй, эвдэрсэн газрын хэмжээ нэмэгджээ
Нөхөн сэргээгээгүй нийт талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгжүүдийн нэр дээр байдаг аж. Харин үлдсэн 40 гаруй хувь нь гар аргаар олборлогчдын буруутай үйлдлээс шалтгаалжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 11375 га-д буюу 42.02 хувьд техникийн, 7425.0 га-д буюу 27.4 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд техникийн нөхөн сэргээлтээ харьцангуй сайн хийдэг ч биологийн нөхөн сэргээлтийг олонх нь орхигдуулдаг. Зарим жижиг компаниуд газар ухаж, олборлочихоод тэр чигээр нь орхиж, нэр усаа солиод алга болох тохиолдол ч гардаг.
Харин алтыг нь аваад “авдар”-ыг нь хаядаг “нинжа” нартай нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй. Дээр нь, зарим аймгийн удирдлагуудын мөнгөнд шунасан, сувдаг сэдлээс болж өвс, ногоо соёолох ёстой газар дахин хүнд техникт “нухлуулж” байна. “Сүүлийн үед аймаг, сумын Засаг дарга нар нөхөн сэргээсэн талбайд ашигт малтмал олборлох шийдвэр гаргаж, хууль зөрчих нь элбэг болсон. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын нутагт уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлтийн гэрээгээр талбайд оруулж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд ч ийм хууль бус үйлдэл түгээмэл болсон. Цаашилбал, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ч энэ үзэгдэл буурахгүй байгаа. Байгалийн нөөц баялгийг зүй бус ашигласан, хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох, төслөөс татгалзах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран онцлов.
• Ховд аймгийн Булган сумын нутагт уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлтийн гэрээгээр талбайд оруулж байна.
• Жижиг компаниуд газар ухаж, олборлочихоод тэр чигээр нь орхиж, нэр усаа солиод алга болох тохиолдол ч гардаг.
• Салбарын эрч саарсныг дагаж үүнд санаа тавьдаг иргэний төлөөллүүдийн дуу хоолой бүдгэрэв.
Тус яамнаас энэ онд нөхөн сэргээх шаардлагатай, эвдэрсэн газрын талаарх мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байна. Одоогоор Орхон, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул аймгаас эвдэгдсэн газрыг тоолсон тайлан иржээ. Эдгээр тайлангийн дүн мэдээгээс эвдэрсэн газрын хэмжээ багагүй нэмэгдсэн нь харагдаж байгааг албаны хүн онцолсон юм.
Тайлангаа ирүүлээгүй аймгийн Засаг дарга нарт эвдэрсэн газрын тооллогыг яаралтай дуусгахыг Засгийн газраас үүрэгдээд байгаа юм. Улсын эдийн засаг өгсөж, олборлох салбар ид цэцэглэж байсан үед олны анхаарал уул уурхайн нөхөн сэргээлтэд төвлөрч байлаа. Харин энэ салбарын эрч саарсныг дагаж үүнд санаа тавьдаг иргэний төлөөллүүдийн дуу хоолой ч бүдгэрэв. Тэр хэрээр олны нүд хариулсан хариуцлагагүй олборлогчид газар авсан нь энэ. Олборлох үйлдвэрлэлийн ил, тод байдлын сангийн тайлангаас үзэхэд сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулсан мөнгөний хэмжээ эрс багассан байна. Уул уурхайн салбар идэвхжсэн 2012 онд компаниуд энэ чиглэлд 25 тэрбум төгрөг, 2014 онд 28.7 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн тайлагнажээ.
Техникийн нөхөн сэргээлт сайн хийдэг ч биологийнхыг орхидог
Харин 2016 онд энэ хэмжээ хоёр тэрбум болж, даруй 14.3 дахин буурсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын байгаль орчинд зарцуулж буй мөнгө үлэмж хэмжээгээр багасжээ. Энэ бол ашигт малтмал олборлогчид хариуцлагаа ухамсарлахгүй, үүргээ биелүүлэхгүй байгаагийн илрэл, ногоон хөгжлийн бодлогыг царцааж буй ухралт юм.
Газрын хэвлий дэх эрдэс баялгаа цөлмүүлсэн байгаль эх биднээс юу хүсдэг бол. Нэгэн цагт өвс ногоогоор хучигдсан ногоон тал байсан газар ашигт малтмал олборлогчдын хөлд үрэгдэн хувхайрч, овоолсон шороо болж үлдэх нь шударга бус. Манай оронд уул уурхайн олборлолт идэвхжсэн сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлолтын улмаас эвдэрсэн газрын хэмжээ эрс нэмэгджээ. Уг нь манай улсад олборлох салбар болон байгаль орчныг хамгаалах талаар хууль эрх зүйн орчин тийм ч муу биш. Усны эх, ойн санг олборлогчдоос хамгаалах, ухсан газрыг эргэн сэргээх талаарх хууль, журам олон бий. Гэвч бодит байдалд дээрх хууль, журмуудаас үл хамааран нөхөн сэргээлгүй орхисон талбайн тоо зогсолтгүй өссөөр байна. 2012 онд улсын хэмжээнд нийт 699 нэгж талбарт 3256 га газрыг эвдэж, нөхөн сэргээлгүй орхисон байв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй