Ажил хэрэгч хүн бүрийн ширээний сонин
Р.Амаржаргал (Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, эдийн засагч)
-Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэлийг манлайлж яваа энэ сониныг анхны дугаараас нь эхлэн уншиж байна. “Засгийн газрын мэдээ” сонин бол ажил хэрэгч хүн бүрийн ширээний сонин. Соёл, боловсролтой хүн бүрийн гарцаагүй захиалах ёстой хэвлэл гэж боддог. Энэ сонинд хэд хэдэн онцгой зүйл бий. Юун түрүүнд сонины үзэмж надад тун их таалагддаг. Хэлбэр, дизайн хүний нүдэнд өртөх байдал нь бусдаас илүү. Мэдээллээ байршуулсан байдал, гол мэдээллээ товчоор хүргэж буй нь сонины доод хэсгээс нь санхүүгийн зах мэдээллийг өдөр тутам хүлээн авах боломжтой гээд дурдаад байвал олон давуу талтай.
Үүнээс гадна уг сонин төрөлжсөн. Эдийн засгийн гол, чухал мэдээлэл түгээдэг. Гол нийтлэлүүдээ мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Зөвхөн чухлыг л мэдээлнэ. Сэтгүүлчид нь ч элдэв уянгын халил, фантаазгүй, яг л баримтад тулгуурлан бичдэг. Тиймээс ч ажил хэрэгч хүмүүст хэрэгтэй мэдээллээр баялаг байдаг. Тэр утгаараа таалагддаг. Цаашид аналитик шинжтэй нийтлэлүүд болон иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарвал зүйтэй гэж зөвлөмөөр байна. Мөн соён гэгээрүүлэх шинж чанартай мэдээллээ түлхүү хүргээсэй гэж хүсэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй