Эцэг, эх, эмээ, өвөөдөө дэлгэцээр харагд

UB Info

Бага байхад эмээгийнд маань томоо гэгчийн бор өнгө, хээ хүрээтэй хоёр хос жааз байж бил ээ. Ах эгч нар маань шинэ зургаа авчирмагц жаазандаа солиод л хийдэг. Ирэхгүй эсвэл шинэ зурагаа авчрахгүй бол бараг л нэхээд суучихдаг байлаа.

Аав, ээж, эмээ, өвөө тэд маань биднийг үргэлж л санаж, харуулдаж суудаг. Хаана юу хийж яваа бол? сайн байгаа, өвдөөгүй байгаа даа? гээд цаг бүрт л тэдний сэтгэл биднийг л тээж явдаг. Бидний зарим нь нэг нь хэтэрхий завгүй, зарим нэг нь хэтэрхий хол байгаагаас болж тэдэндээ үзэгдэж харагдалгүй хэтэрхий урт хугацааг өнгөрүүлж байгаа байх. Шинэ газраар аялсан, шагнал авсан, ажилдаа амжилт гаргасан, хүүхдээ хөлд орсон гээд заавал үзүүлэх ёстой олон үйл явдлуудыг тэдэндээ харуулж баяр жаргалтай мөчөө тэр үед нь үзүүлж харуулж чадахгүй байгаа.

Та дижитал жааз гэж дуулсан уу?

Энэ яг л “завгүй, завгүй” гэсэн үгэн дунд амьдарч байгаа бидэнд зориулагдсан зүйл юм. Энэ бол “Nixplay seed” үүний талаар сонсоод хамгийн түрүүнд бодогдсон бодол дээрх байлаа.

Бид хамаатан садантайгаа хааяа нэг таардаг эсвэл цагаан сараар л биесээ нэг харалцдагтай адил эцэг, эх, эмээ, өвөөтэйгөө хүртэл цагаан сараар л очиж нэг золгож тэдэндээ үнэрлүүлдэг болж. Тэгвэл таны бараа сургийг үргэлж үзүүлж харуулж байх бэлгийг тэдэндээ аваад оч.


Жаазыг аав, ээж, эмээ, өвөөгийндөө байрлуулж өгөөд өөрийн гар утастай холбоход л хангалттай. Мөн өөрийн ашигладаг медиа /facebook, Instagram, Picasa, Dropbox, Flickr/ гэх мэт платформуудтай холбон дэлхийн хаана ч байсан хүссэн зургуудаа дижитал жаазруу илгээн жаазаа бүрэн удирдах “зургийн жаазны шинэ тренд” юм.



Мөн илгээсэн зураг дээрээ тайлбар бичих боломжтой. Зурган дээрээ хэлж дамжуулахыг хүссэн үгээ бичихид л хангалттай. Мэдээж энэ чухал мөчүүдийг, чухал зургуудыг өндөр нягтшилтай бодит мэтээр харах нь чухал. 9.7 инчийн IPS 1024x768 HD дэлгэц нь зургийг өндөр нягтшилтай харуулна. Мөн хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд өрөөнөөс гарахад Sleep горимд шилжин дэлгэцээ өөрөө амраана.

Өдөр бүр зургаадаа илгээгээд байсан ч болно. Учир нь багтаамжид санаа зоволтгүй. 8 GB буюу /20.000/ зураг багтаах чадалтай. Мөн 10 GB онлайн “Cloud Memory” - той. iOS болон Android системийн утастай шууд холбох боломжтой ба nixplay mobile аппликэйшнийн тусламжтайгаар дижитал жаазаа бүрэн удирдах боломжтой. Шууд захиалах утас: 75752020
САНАЛ БОЛГОХ