Nissan Motor: БНХАУ дахь үйлдвэрүүддээ есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Мэдээ

Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan Motor" компани БНХАУ дахь үйлдвэрүүддээ ирэх таван жилд есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. "Nissan"-ий АНУ дахь борлуулалт өндөр өсөлттэй байгаа ч дотоодын зах зээл дэх эрэлт нь буурч байгаа аж. Тиймээс зах зээлээ төрөлжүүлэхийн тулд дараагийн таван жилд дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ дахь хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. "Nissan Motor" 2022 он гэхэд олон улсад автомашины нийлүүлэлтээ жилийн нэг саяар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Мөн ирэх таван жилд төлөвлөгөөний дагуу Хятадад цахилгаанаар ажилладаг 20 шинэ загвар танилцуулна гэдгээ мэдэгдээд байна.



САНАЛ БОЛГОХ