Joby Aviation: Ирээдүйд хот хоорондын тээвэрт "нисдэг такси" үйлчилнэ
Мэдээ
АНУ-ын "Joby Aviation" старт-ап компани ирээдүйд бүрэн цахилгаан хөдөлгүүрт, "нисдэг такси" бий болгохоор хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Компани энэ төсөлдөө "Tоyота", "Intel" зэрэг компаниас 100 сая ам долларын санхүүжилт татаж чаджээ. Тус компанийн хөгжүүлж байгаа "Joby S2" загвар нь 16 цахилгаан сэнстэй, тэдгээрийн 12 нь хөөрөлт ба буулт хийх зориулалтаар хийгдсэн тул ямар ч зурвасгүй талбай дээр нислэг үйлдэх боломжтой мөн цагт 321 км хурдлах хүчин чадалтай ажээ. Компанийн Үүсгэн байгуулагч Жобен Бевирт ирээдүйд хот хоорондын тээвэрт "нисдэг такси" үйлчилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй