“ОЮУ ФОРУМ” зохион байгуулагдах гэж байна

Байр суурь


Улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болсон нийт хүүхэд, залуус, өсвөр үеийнхэнд зориулж Монголд анх удаа “Оюу Форум” нээлттэй чуулган тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Оюу Форумыг зохион байгуулагч Өсвөрийн Парламент нь нийгэм дэх залуусын оролцоог дэмжин, Монгол улсын хүүхэд, залуусын хөгжилд томоохон хөрөнгө оруулах шинэлэг санаа бүхий чуулганыг зохион байгуулж байгаа билээ.

Уг форум нь бусад үйл ажиллагаатай харьцуулбал илүү өргөн цар хүрээг хамарсан гэдгээрээ онцлог юм. Оюу Форум-аар залуучуудын анхаарал хандуулах шаардлагатай чухал асуудлуудыг хэлэлцэн шийдлүүдийг гаргаж, бодлогын зөвлөмж хүргүүлэх зорилготой ба 7-р сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах юм. Нийт 1200 гаруй хүүхэд, залуучуудыг нэгтгэсэн 3 өдөр үргэлжлэх энэхүү форум нь жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Чуулганаар нэгдсэн болон салбар хуралдаанууд хуралдаж нээлттэй хэлэлцүүлэг, форумаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ, илтгэл, уулзалтуудаас бүрдэх ба форумын хэлэлцэх сэдвүүд нь нийтийг хамарсан, хэлэлцүүлэх нэн шаардлага бүхий, Монгол Улсын хөгжилд дэвшилд эерэгээр нөлөөлөх, хүүхэд, залуучуудыг чадваржуулахад анхаарсан дараах сэдвүүдээр хэлэлцэнэ.


Форумаар хэлэлцэх сэдэв:
Нэгдсэн хуралдааны сэдвүүд:
1. Монгол Улс дахь Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтээн байгуулалт ба эдийн засгийн эрчимтэй өсөлт
2. Хүрээлэн буй орчин ба эрүүл мэнд
3. Хувь хүний хөгжлийн үндэс – Боловсролын чанар ба хүртээмжтэй байдал
4. Startup буюу гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх нь
Салбар хуралдааны сэдвүүд:
1. Ёс зүйтэй иргэд
2. Даяаршиж буй нийгэмд Монгол өв соёлоо хадгалж үлдэх нь
3. Хиймэл оюун ухааныг Монгол Улсад хөгжүүлэх нь
Уг сэдвүүдээр салбар бүрийн манлайлагчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ба томоохон зочид төлөөлөгчид ч мөн уригдсан. Хэлэлцэх сэдвийн дагуу дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо хуваалцахыг хүссэн залуус бүхэнд нээлттэй. Бүртгэл 6-р сарын 30 хүртэл үргэлжилнэ. Оролцогчдод тавигдах шаардлага: 15 болон түүнээс дээш настай байх Чуулганд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQ5Et1UDTVutyjByZ_ESWnm9WTMfIXcNmOoAi7C-2E1yEfcA/viewform Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн Парламент-Youth Parliament фейсбүүк хуудаснаас авна уу.


САНАЛ БОЛГОХ