Шинэ жилийн үдэшлэгийг хөгжилтэй болгох тоглоомууд
Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээсэн, эсвэл зүгээр л хэн нэгний үдэшлэгт уригдсан ч байсан хамаагүй та үдэшлэгт очихдоо ямар нэгэн хөгжилтэй зүйл сэдэж, хамт олны уур амьсгалыг илүү сонирхолтой болгохыг хичээх хэрэгтэй. Үдэшлэгийн улирал эхэлснийг тохиолдуулан бид энгийн атлаа хөгжилтэй хүн бүхэнд таалагдах тоглоомуудыг бэлдлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй тул тэмдэглээд аваарай.
Monopoly
Монополи бол бүх цаг үеийн хамгийн сонирхолтой бөгөөд эргэлзээгүйгээр олуулаа тоглоход хамгийн тохирсон тоглоом юм. Тоглоом маш өрсөлдөөнтэй байдаг тул та энэ тоглоомыг үзэн ядаж ч мэднэ. Гэхдээ яагаад дэлхийн айл болгоны номын тавиур дээр уг тоглоом байж байдаг юм бол? Үүний учрыг тайлбарлая.
Уг тоглоом нэлээд шударга бус юм шиг байж болно гэхдээ угаасаа ийм байхаар анхнаас нь зохиосон юм. Бүх өмчийг авч чадсан бас бүх анхны байшингуудаа дуусгаж чадсан тоглогч ялагч болно.
Сонирхолтойгоор удаан тоглодог. Энэ бол Монополи тоглоомын нэг онцлог юм. Тоглолт нэлээд урт явагддаг. Энэ нь хүн бүрийн хувьд янз бүрийн байдлаар санагдаж болно. Гэхдээ энэ тоглоомоор хамт тоглосон хүмүүс хоорондоо маш сайн найзууд болдог юм. Маш цөөхөн хүмүүс л өөрийн хайртай хүмүүсээ шийтгэх хүчтэй байдаг ба ийм болохоор л энэ тоглоом маш их өрсөлдөөнтэй сонирхолтой байдаг.
Хүн бүр Монополид дуртай байдаг бөгөөд тоглоомоос авах мэдрэмж таны тоглолтын хэв маягаас хамаарна. Тоглоомоос болж гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцахгүй нэлээд удаан байх тохиолдол гарч байсан аж. Монополи бол ийм л сонирхолтой тоглоом юм. Мөн Монополыг тоглох үед заавал ялах, ялагдахдаа чухал бус бөгөөд гол нь бусадтай харьцаж сурч дээр нь цагийг зугаатай өнгөрүүлэх юм.
Та Monopoly тоглоомыг худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. Хүргэлт үнэгүй: 75752020
Тэнцвэрийн тоглоом
Хөгжилтэйгөөс гадна энэ бол жинхэнэ гар салгануулж зүрх савлаах тоглоом. 1-4 хүн тоглох бөгөөд тоглогчид 30-40 ширхэг саваануудыг унагалгүй үргэлжлүүлэн байрлуулдаг тоглоом. Тэнцвэрийн тоглоом таниас тайван байж олон талаас нь сэтгэж сайн бодох чадварыг шаардах болов ч тоглоом эхлэхэд та тэр бүгдийг мартах болно.
Тоглолт тогтоож чадалгүй унагах үед дуусдаг боловч хүн бүр өөрөөр тоглодог. Жишээ нь 5, 10, 20 дахь савааг авсан хүн шийтгүүлэх эвсэл бүр азтан ч болж болохоор хүссэн дүрмээ өөрсдөө нэмэн тоглох боломжтой.
Та тэнцвэрийн тоглоомыг худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. Хүргэлт үнэгүй: 75752020
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй