Амьдралдаа гаргасан нийт алдаагаа бичвэл таных ямар байх вэ?

UB Info

Бодитоор сэтгэгчид буюу “Gen Z”

Өнөөдрийн залуучууд өчигдрийнхөөс ялгаатай гэх үг амьдрал дээр илт мэдрэгдээд эхэлсэн. Нийгмийн асар хурдацтай хөгжлийг даган хүүхэд залуучуудын сэтгэлгээ, хандлага, итгэл үнэмшил, үнэт зүйл нь ээж аав, эмээ өвөөгийнхөөсөө ялгаатайгаар тогтож байна:

Gen Z-г дэлхий даяар нийгмийн сүлжээ, дижитал иргэншил гэж тодорхойлдог ч хамгийн сонирхолтой нь тэд сэтгэлгээний хувьд бусад үеийнхнээс хамгийн реалист буюу бодитоор сэтгэгчид гэнэ. Асар их мэдээлэл дунд хүмүүжиж буй учир тэд шийдвэр гаргахдаа илүү дүгнэж, бодитоор хандаж, шүүн тунгаах мөн шүүмжлэх чадвартай болж байгааг олон улсын эрдэмтэд нотолжээ.

Тэгвэл Монголын Z үеийнхэн Реалист, шүүмжлэгч, бодитоор сэтгэгчид мөн үү? Zeely энэ асуултад хариулт олохыг хичээлээ.

Юун түрүүнд реалист буюу бодитоор сэтгэгчид нь өөрийгөө өөдрөгөөр харахаас илүү шүүмжилж, алдаа дутагдлаа томруулж харах онцлогтой байдгийг анхаарна уу. Иймд бид Gen Z, Gen Y, Gen X 3 үеийнхнийг хамруулан “Амьдралдаа гаргасан нийт алдаагаа бичвэл таных ямар байх вэ?” гэсэн асуулт өгч өөртөө хандах хандлага болон алдаагаа олж харах байдлыг харьцууллаа.

Судалгааны үр дүнд Gen Z-ийн зөвхөн 19% нь амьдралдаа гаргасан алдаагаа бага гэж дүгнэсэн бол шинэ мянганыхны 39% нь, Gen X-ийн 50% нь амьдралдаа гаргасан алдаагаа бага гэж үзжээ. Манай улсын Z үеийн төлөөлөл нь бусад үеийнхэн болох ээж аав, ах эгч нараасаа илүү өөртөө шүүмжлэлтэй, аливаад бодитоор хандах чадвартай байгааг энэхүү үр дүн харуулж байна.

САНАЛ БОЛГОХ