Та UBinfo-г бүрэн мэддэг үү? "ЗУРХАЙ"

UB Info

Бид энэ удаа ЗУРХАЙ цэсийг онцолж байна. Та UBinfo апп-ын Зурхай цэсийг ашиглаж дадсанаар өрнө, дорнын зурхайн зурлага, зүүдний тайлал гэх мэт мэдээллийг өдөр бүр хялбар авах боломжтой юм.

Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал... гэх мэтээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан учраас өрнө болон дорнын зурхайд итгэх, эс итгэх нь таны хуулиар хамгаалагдсан эрх гэж ойлгож болно.

Дорнын зурхай

Дорнын зурхай нь шашинтай илүү холбогдох боловч мэдээжийн хэрэг од гариг эрхэстэй ч бас холбогдоно. Уг зурхай нь хувь хүний онцлогийг харуулсан зураг төөрөг, төрсөн өдрийн зургийг нь гаргадаг төдийгүй хүний амьдрал он жилийн урсгалд хэрхэн хувьсан өөрчлөгдөж болох, цаашид өрнөх төөргийг нарийвчлан бодож гаргадаг бөгөөд энэ нь Өрнийн улсуудын зурхайгаас ялгаатай юм.

Өрнийн зурхай

Гурван мянган жилийн тэртээ асторономын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан Вавилончууд нэг хавтгай дээр байрладаг нар, сар, дэлхий болон бусад найман гараг хамтдаа бүтэн жилийн хугацаанд тэнгэрийн мандлаар хөдлөн явах замдаа дайран өнгөрөх 12 бүслүүр зурвас буюу 12 ордыг нээж, түүнийгээ Хонь, Үхэр, Ихэр... гэх мэтээр нэрлэсэн байдаг. Энэ бол бидний мэдэх "Өрнийн зурхай" юм.

Мэдээж эдгээр зурхайн ухаанууд цөөн үгээр тайлбарлаж боломгүй маш өргөн хүрээнд судлагдах томоохон ойлголтууд.

Зүүдний тайлал

Зүүд бол хүмүүсийн тайлж чаддаггүй нууцлаг үзэгдлүүдийн нэг. Зүүд гэдэг нь хүний тархи, сэтгэл санаа амьдралд тохиох үйл явдлыг зөгнөдөг гэж үздэг. Олон хүн зүүдийг зөв тайлж чадвал элдэв бэрхшээл, саад тотгороос зайлж чадна гэж итгэдэг бөгөөд та ч бас зүүдээ нэг ажиж тайлбар хайгаад үзээрэй. Танд юу ч хэлж магадгүй.

САНАЛ БОЛГОХ