Та UBinfo-г бүрэн мэддэг үү? "Шагайн мэргэ"

UB Info

Шагай хаяж ажил үйлс, санасан бодсоноо мэргэлж үзээгүй хүн цөөн байх. Монголчуудын дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй мэргэний нэг бол шагайн мэргэ юм. Гэхдээ одоо айл бүрд шагай байдаг цаг үе өнгөрсөн байна.

Харин UBinfo апп-д байгаа. Бид Монгол ёс заншлынхаа нэгээхэн хэсгийг аппликейшндээ оруулсан нь "Шагайн мэргэ" цэс юм. Та уг цэсийг өдөр тутамдаа хоёр янзаар ашиглах боломжтой.

Шагайн мэргэ

Манай ард түмэн өнө эртний үеэс шагайг мэргэний зөнтэй гэдгээр нь бэлэгшээн дээдэлж ирсэн. Хэрэв та дорнын зурхайд итгэдэг бол дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан бодсоноо мэргэлж үзээрэй.

4 бэрх орхиж оноо уралдуулах

Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа чөлөөт цагаараа тоглоход яг тохирно. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Мэдээж бид Монгол ёсоороо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно.

Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол - 2 оноо авна. Авсан оноог нэмэхэд нийт 100 болж байвал та хожно.

САНАЛ БОЛГОХ