Халдвар ба хүн

UB Info

Бактерийн эсрэг эмийг гаргаж авахад зарим эрдэмтэд халдварт өвчин ирээдүйд устаж, түүх болон үлдэнэ гэж итгэж байжээ. Дэлхийн 2-р дайнаас хойш маш олон төрлийн, зуу зуун халдварын эсрэг эмүүдийг бүтээж, тэдгээр нь бактери, вирус, мөөгөнцөр, шимэгчийн эсрэг үйлчилгээ үзүүлэх нөлөөтэй байв.

Гэхдээ бактерийн эсрэг бид зэвсэглэсэнтэй адилаар бактериуд бидний эсрэг хөгжсөн юм. Антибиотик тэсвэртэй бактериуд үүсэж, өргөн тархаж буй цаг үеийн улмаас хүн төрөлхтний амь насанд аюул учруулж, анагаахын мэргэжилтнүүдийн урд том асуудал болж хувирсан билээ.

Пеницилинд тэсвэртэй хатгааны үүсгэгч Streptococcus Pneumoniae
Ванкомицинд тэсвэртэй гэдэсний халдвар үүсгэгч Enterococci
Цефалоспоринд тэсвэртэй бэлгийн замын халдвар үүсгэгч Neisseria Gonorrhoeae (тэмбүү)
Олон эмэнд дасалтай сүрьеэ
Метицилинд тэсвэртэй Staphylococcus aureus гэх мэт олон үүсгэгч дэлхий дахинаа тархсан байна.

Хэдэн жилийн өмнө эдгээр бактериудыг амархан эмчилдэг байсан юм. Тэгвэл тэсвэржилт үүсэх, тархахын гол нөлөөл нь хүмүүс бид ямар халдвар авсан гэдгээ мэдэхгүй байж антибиотикийг дураараа уугаад мөн бүрэн эмчлэгдээгүй байхад нь дураараа уухаа болиод байхаар тэр бичил ч гэсэн амьдрах гэж ядаж байгаа амьтад чинь өөрсдийгөө хувьсуулаад илүү аюултай болоод байна.

Халуурвал эмчид үзүүл, өвдвөл эмчид үзүүл дэлхийн иргэд минь! Амьтан болон хүмүүсийн шилжилт хөдөлгөөн өөрчлөгдөх, байгаль орчны өөрчлөлтийн улмаас бичил биетүүд хувирч өөрчлөгдөх, шинээр гарч ирэх асуудал үүссэн.
Жишээ нь 1999 онд Америкийн Нью-Йоркд тархины эдэд халдвар үүсгэгч West Nile вирусийн дэгдэлт, 2003 онд SARS мөн 2019 онд Covid 19 вирус гэх мэт олон халдвар үүсгэгчүүд сүүлийн хэдэн арван жилд шинээр бүртгэгдсэн байдаг байна. Мөн бичил биетүүд халдварт өвчин үүсгээд зогсохгүй хавдар болон олон өвчин үүсгэдэг.

Ходоод, элэг, умайн хүзүүний хавдар гэх мэт байдгийг хүмүүс сайн мэдэх билээ. Hepatitis B вирусийн вакциныг ХСҮТ-д хийдэг билээ. Их хотын иргэд минь вакциндаа хамрагдаагүй хүн байгаа юм биш биз.

САНАЛ БОЛГОХ