Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх юм!

UB Info

20-р зууны эхэн үед шинжлэх ухааны салбар эмэгтэйчүүдэд хаалттай, бэрх цаг үе байсан ч бүр эртнээс эмэгтэйчүүд шинжлэх ухааны бүхий л салбарт оролцсоор ирсэн билээ. 19-р зууны хагасаас хойш томоохон их сургуулиуд эмэгтэйчүүдийг элсүүлж эхэлсэн.

  • Египетийн математикч, одон оронч, философич Hypatia (370 - 415 НТ),
  • 17, 18-р зууны одон орончдын нэрт төлөөлөгч Sophia Brache (1556 - 1643)
  • Marie Paulse Lavoisier (1758 - 1836) болон Caroline Herschel (1750 - 1848)
  • Хими болон физикийн нобельтон (нобелийн шагнал хүртсэн эрдэмтнийг ийн нэрлэсэн болно) Marie Curie (1867 - 1934) гэх мэт нэрт эрдэмтдийг дурдахгүй байхын арга үгүй.

2019 оны байдлаар 53 эмэгтэй нобельтон байгаа ба түүнээс физикийн салбарт 3, химийн салбарт 5, физиологи ба анагаах ухааны салбарт 12 эрдэмтэн хүртжээ.

Мөн дэлхийн бүс нутгуудын судлаач эрдэмтдийг хүйсээр харьцуулахад:

  • Европ тивийн зүүн өмнөд бүс нутагт 44%,
  • Араб 37%
  • Суб-Сахарын Африкт 30%
  • Зүүн Азийн бүсийн Хятад, Солонгос улсад 17% харин Монгол улсын 45 - 54.9% эмэгтэй судлаач байдаг гэсэн статистик мэдээлэл ЮНЕСКО-н 2010 оны шинжлэх ухааны тайланд оржээ.

Тайлангийн дэлгэнрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Энэ тооноос харахад эмэгтэйчүүдийг шинжлэх ухааны салбарт улам илүү татан оруулах, шинжлэх ухааны салбарт илүү өндөр үүрэг гүйцэтгэх чадамжтай болох нөхцөлийг илүү нарийн зохицуулах шаардлагатай юм болов уу хэмээн бодож сууна.

Феминизм гэж юу байдгийг өөрийн биеэр харуулсан эрхэм эмэгтэйчүүддээ мөн бүдэг цэнхэр цэгийнхээ уншигчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

САНАЛ БОЛГОХ