Витамин С
Витамин С бол анх 1920 онд Унгарын биохимичийн улаан чинжүүнээс гаргаж авсан түүхтэй бөгөөд зайлшгүй хэрэгцээтэй нэгдэл болох нь тодорхой болжээ.
Далайчдын ихээр тусдаг байсан чийг бам өвчнийг эмчлэх гол бодис нь болдог бөгөөд одоо бидний мэдэх чухал антиоксидант юм. 1957 онд Альберт Ленингер хэмээх биохимич витамин С -г амьтад дээр хэрхэн нийлэгждэг болохыг судалсан ба амьтдад өөр өөрөөр нийлэгждэгийг илрүүлсэн.
Харин яагаад энэ нэгдэл хүнд нийлэгждэггүй юм бол? Тэгэхээр хүний биед Витамин С-н нийлэгжилтийн хамгийн сүүлчийн шатыг явуулах глюнолактон фермент байдаггүй юм байна.
Энэхүү ферментийг кодлох ген байна гэж 1991 онд илрүүлж байсан удаатай. Харамсалтай нь тэр ген олон тооны мутацид орсон идэвхгүй генүүд байжээ. Горилл, шимпанзе, орангутан болон мичний төрөлтнүүд болон хүн нь амьтны аймаг дотроо витамин С -г нийлэгжүүлдэггүй цөөн төрлийн нэг ажээ.
Витамин С-ийн үүрэг нь гэвэл судасны ханын коллагений нийлэгжилтэд оролцож судасны ханыг бэхжүүлэх, допамин, карнитины нийлэгжилт оролцсоноор мэдрэлийн эсийн дохио дамжуулалт, эсийн исэлдэлтийг бууруулахад дам байдлаар нөлөөлдөг байна.
Зураг: Витамин С боловсроогүй коллагений уургийг гидроксилжүүлж коллагений ширхэг үүсэхэд оролцох нь.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй