Ертөнц дэх хамгийн дээд хурд бол гэрлийн хурд
Ертөнц дэх хамгийн дээд хурд бол гэрлийн хурд билээ. Тэр хурд нь ганц секундэд 292,792,458 метр юм (материгүй буюу вакум орчинд).
Харин бүдэг цэнхэр цэгээс маань тус хурдаар аялахад сансар огторгуйд орших зарим биетүүдэд хэдий хугацааны дараа хүрэх тухай сонирхуулъя.
Үүнд:
- Нар руу 8.3 минут
- Проксима центавра од руу 4.3 жил (нарнаас гадна бидэнтэй хамгийн ойр орших од)
- Алтан гадас од руу 320 жил
- Тэнгэрийн заадас галактикийн төв рүү 26 мянган жил
- Адаг чуулганы галактик руу 2.5 сая жил
- GN-z11 галактик руу 13.4 тэрбум жил (ажиглаж чадсан хамгийн хөгшин галактикуудын нэг)
Эдгээр биетүүдэд хүрэхийн тулд боломжит хурдны дээд хязгаарт тулж аялахад асар их хугацаа шаардагдаж буй байдлаас анзаарахад манай орчлон ертөнц хэр агуу том тухай бодогдох билээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй