Чимх зөвлөгөө: Оюун ухааны ядаргаа гэж юу вэ?
Оюун ухааны ядаргаа гэдэг нь таны тархи огт ажиллахгүй, анхаарал төвлөрөхөд хүндрэл гарах болон энгийн амархан даалгавруудыг гүйцэтгэх гэж хэтэрхий удаан хугацаа зарцуулахыг хэлнэ. Хоёр төрлийн оюун ухааны ядаргаа байдаг. Нэг нь түр зуурынх, нөгөөдөх нь архаг ядаргаа юм. Түр зуурын ядаргааг хэсэг хугацаанд амран тайлж болох ч хэрвээ тайлахгүй яваад байвал архаг өвчин болж хувирах эрсдэлтэй.
Оюун ухааны ядаргааг үүсгэгч хүчин зүйлс
Хангалттай хоол хүнс, нойр авахгүй байхаас гадна гормоны тогтворгүй байдал, хэтэрхий их зүйл бодох нь оюун ухааны ядаргаанд ороход хүргэдэг. Хэтэрхий их зүйл бодох гэдэг нь:
Нэг зүйл дээр хэтэрхий удаан төвлөрөх
Олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах
Ямар нэгэн юмны талаар санаа зовох зэрэг багтана.
Хэрхэн оюун ухааны ядаргаанд орохгүй байх вэ?
Дасгал хөдөлгөөн хийх. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таныг эрч хүчтэй болгохоос гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
Багаас эхэл. Өдөрт дор хаяж 10 минут алх. Тогтмол алхдаг болоод цагаа бага багаар ихэсгэ. Өдөр болгон нэг цагтаа дасгал хий. Ингэж чадвал зуршил бий болгох давуу талтай.
Амархан залхахгүйн тулд дасгал хөдөлгөөн хийх хамтрагчтай болж ав. Өөрт зугаатай дасгал хөдөлгөөн олж түүнийгээ тогтмол хий.
Тархиа чанартай түлшээр цэнэглэ
Таны идэж буй хоол булчинд хэрхэн нөлөөлдөгтэй яг адилхнаар тархинд ч мөн нөлөөлдөг. Боловсруулсан чихэрлэг зүйлсийн хэрэглээгээ багасга. Хэрвээ өлстлөө хүлээх юм бол хурдан эрч хүчээ нөхөхийн тулд чихэрлэг зүйлс идэх магадлал илүү өндөр болдог. Тиймээс хэзээ ч бүү голоо харлатал өлс.
Мөн өглөөний хоолоо бүү алгас. Өдрийн хоолоо идтэлээ өндөг, тарах, овьёос гэх мэт зүйлсээр өл дар. Ходоодоо бүрэн хоослохгүйн тулд самар, жимс гэх мэт амны зугаа гаргах зүйлс ид. Мөн хангалттай их ус уугаарай.
Оюун ухааны ачаагаа хөнгөлөх аргууд
Аливаа зүйлийг тэр дор нь хий. И-мэйлд хариу бичих, эсвэл ямар нэгэн түргэн хугацаанд хийж дуусгах боломжтой зүйлийг хойшлуулалгүй тэр дор нь гүйцэтгэл. Ажлын өдөр болгон и-мэйлээ тогтмол шалгах 2-3 удаа цаг гарга. Мөн анхаарлаа ганцхан зүйл дээр л төвлөрүүл. Тийм их бодоод байх шаардлагагүй шийдвэрүүдийг хурдан хийж тархи толгойноосоо авч хая. Мөн үгүй гэж хэлж сур. Хэдий чинээ их үүрэг хариуцлага, даалгавар авна төдий чинээ амархан оюун ухааны ядаргаанд орох болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй