Хэрвээ хар нүхнээс юу ч зугтаж чадахгүй юм бол эцэстээ хар нүх бүхнийг залгихгүй гэж үү?

UB Info

Энэ асуултад хариулцгаая.

Орчлон ертөнц өөрөө маш том, бүр хэтэрхий том. Хар нүхний таталцлын хүчний үйлчлэлд автах орчинг галактикийн хэмжээтэй харьцуулбал хязгаарлагдмал бөгөөд маш жижиг юм. Сүпермасст буюу аварга хар нүхнүүдийн хувьд ч ижил.
Жишээ нь: Тэнгэрийн Заадасны төвд орших сүпермасст хар нүхийг авч үзье. Энэ хар нүхний хувьд бол тэр аль хэдийн ойр орчимдоо үүссэн оддын ихэнхийг эсвэл бүр бүгдийг нь залгичихсан байх. Харин хол орших оддод санаа зовох зүйл бараг л байхгүй. Энэ хар нүх нарны массаас хэдэн сая дахин их масстай. Ахиад хэдэн манай нартай ойролцоо масстай оддыг залгисан ч массад нь төдийлөн их өөрчлөлт гарахгүй юм. Иймд галактикийн төвөөс 26,000 гэрлийн жилийн зайд орших манай гарагийн хувьд айх зүйл байхгүй гэсэн үг.

Галактик хоорондын мөргөлдөөнөөс үүдэн хар нүхний хэмжээ ихсэх боломжтой (хоёр хар нүх нэгдэх зэрэг хэлбэрээр). Гэхдээ орчлон ертөнцийн хэмжээ... дээрээс нь ертөнц тэлж буй гэдгийг нь харгалзан үзвэл тодорхойгүй байдлаар галактикийн мөргөлдөөн үүснэ гэж үгүй. Иймээс мөн ямар ч төрлийн “black hole runaway effect” буюу бидний орчуулснаар хадуурсан хар нүхний нөлөө бараг ажиглагдахгүй гэдэг.

Эх сурвалж: NASA
Зураг: NASA

САНАЛ БОЛГОХ