Болсон явдал: Чийдэн шиг ассан бүтэлгүй санаа

UB Info

Болдоо Ганаа Зоригоо гурван найз хийх юмгүй хов базаад сууж байж. Гэтэл Болдоо нь гайтай юм шиг

- Чийдэнгийн шилийг амандаа хийх юм бол буцаж гардаггүй гэнэ лээ, гэж хэлжээ.

Зоригоо ч маргах дуртай юм чинь:

- Орсон юм чинь гарч л таараа, гэж зөрөөд асаж байсан гал тогооны өрөөний чийдэнг унтраагаад аваад ирлээ.

Тэгээд юу юугүй амандаа хийчихдэг байна ш дээ. З0 минут гаргах гээд гаргаж чадалгүй гэмтлийн эмнэлэгрүү такси бариад давхилаа. Очсон чинь маш сайн эмч таарч Зоригоогийн хацарны чангарсан булчингуудыг нь дарж иллэг хийж байгаад нөгөө чийдэнг гаргаад бидэнд өглөө.

Буцаад нөгөө такситайгаа явж байсан чинь Ганаа гайхаж байснаа нөгөө чийдэнг чинь амандаа хийчихдэг байна ш дээ. Буцаад л гэмтлийн эмнэлэгрүү давхилаа. Нөгөө эмч чинь толгой сэгсэрч байснаа Ганаад баахан иллэг цэгийн даралт хийж байгаад нөгөө чийдэнг гаргалаа. Таксиндаа суугаад гурвуулаа гэрийн зүг явлаа.

Гэтэл Болдоо гайхсан байртай нөгөө чийдэнг хараад :

- Сонин юм даа, гэснээ бас амандаа хийчихдэг байна ш дээ. Таксины жолоочтой нийлээд гурвуулаа эмчийг дуурайж Болдоогийн хацрыг баахан хөх няц болтол нь нухлаа. Нэмэргүй.

Буцаад гэмтлийн эмнэлэг давхилаа. Эмч гайхсан янзтай харж байснаа Болдоогийн аманд орсон чийдэнг хорионоос нь гаргаж авлаа. Тэгээд энэ чийдэнг та нарт өгөхгүй гэж хэлээд аваад үлдлээ.

Гараад таксинд ороод явах гэсэн чинь Болдоо:

- Муухай юм аа гурвуулаа тэнэгтэж чийдэн амандаа хийж авахуулчхаад ганц ч удаа баярлалаа гэж хэлсэнгүй, алив Ганаа ороод эмчид талархаад ир гээд Ганааг орууллаа. Ганаа эмчийн өрөөнд орсон чинь нөгөө эмч маань амандаа чийдэнтэй сууж таарчээ.

Битгий саваагүйтэж байцгаа эрчүүдээ. Г.Тамираад зориулж бичлээ.

Эх сурвалж: Uma Suri

САНАЛ БОЛГОХ