Сошиалд од болж буй "Сант сургууль"-ийн зургийн багшийн самбар дээрх бүтээл
UB Info
Сүүлийн үед сошиал орчинд олны анхаарлыг маш их татаж, магтаал сонсож байгаа нэг зураг бол Сант сургуулийн зургийн багшийн самбар дээр зурсан байгалийн зураг юм. Уран зураг шиг энэ бүтээл сурагчдад маш их таалагдсан учир бүтэн өдөр арилгалгүй өөр самбар дээр хичээл орсон, багшдаа талархсан, бахархсан гэх сэтгэгдлүүд зургийн доор маш их байлаа.
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж нээлттэй сэтгэхэд тусалдаг хамгийн гол хичээл бол зургийн хичээл. Харин зүгээр л номын дээрх хичээлийг заадаг биш самбар дээр урлаг бүтээдэг багш нар сүүлийн үед их болж байгаа нь үнэхээр бахархууштай.
Үүний бас нэгэн төлөөлөл болсон Сант сургуулийн зургийн багш танд талархъя.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй