Өнөөдөр Эх Дэлхийн өдөр! (1-р хэсэг)
Энэ өдрийг тохиолдуулан эх дэлхийн эрүүл мэндтэй холбоотой багахан мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Далайн хог хаягдал бидний төсөөлөөгүй хэмжээнд хэдийн хүрсэн байгааг та мэдсэн үү? Дэлхийн гадаргын 30 хувийг бүрхдэг, нийт далайн усны 50 хувийг бүрдүүлдэг Номхон далай одоогоор хамгийн их бохирдолтой далайгаар тодроод байна. Тооцооллоор 2 их наяд хуванцар хог хаягдалтай, үүний гуравны нэг хэсэг нь Хойд Номхон далайн усны эргэлтийн нэгэн хэсэг болж байнгын урсгалд хөглөгдөн эргэх болсон байна. Харин нийт хог хаягдлын 70 хувь нь далайн ёроол руу живдэг гэдгийг National Geographic тогтоожээ. Одоогийн байдлаар экваторын хойд хэсэгт баруун талаар Японы Курошио мөн зүүн хэсэгт АНУ Калифорнийн эрэг орчимд 2 том хогийн бөөгнөрөл үүссэн байна.
Энэ хог хаягдлыг томруулаад харвал юу байна вэ? Номхон далайн хог хаягдлын ихэнх хэсгийг пластик хаягдал бүрдүүлдэг. Пластик нь биологийн задралд орохгүй харин нарны нөлөөгөөр фотодеградацид орж микро-пластик гэх улам жижиг хэсгүүдэд адарч улмаар олон амьд организмд хөнөөл учруулдаг. Далайд байдаг хуванцрын 80 хувь нь хуурай газраас үүсвэртэй, үлдсэн 20 хувь нь завь болон бусад далайн эх үүсвэрээс гаралтай гэж үздэг. Эдгээр хувь хэмжээ нь бүс нутгаас хамаарч өөр өөр байх ба 2018 оны судалгаагаар далайн синтетик загас агнуурын тор нь Номхон далайн урсгалын динамик болон загас агнуурын аж ахуй идэвхтэй нэмэгдсэнтэй холбоотой Номхон далайн хогийн их массын бараг тэн хагасыг бүрдүүлдэг болохыг тогтоосон байна.
/Микро-пластик хэсгүүд. Ер нь бол 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцрын хэсгүүд гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, үйлдвэрлэлийн процесс гэх мэт янз бүрийн эх үүсвэрээс далайн экосистем рүү орж ирж байна./
1-р хэсэг ингээд төгслөө. Зураг тус бүрд тайлбар орууллаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй