Дуудлагын такси үйлчилгээг хэрэглэж дадах 3 шалтгаан

UB Info

Цаг хэмнэлт

Гэрээсээ эсвэл ажлаасаа яаран сандран гарч ирсэн ч такси барих гэж зам дээр зогсох зуур хэмнэсэн бүх цагаа алдчихдаг шүү дээ. Иймээс л такси дуудлагын аппликейшн хэрэглэж дадах нь цаг хэмнэх хамгийн зөв шийдэл юм. Зам дээр гараа чилтэл удаан зогсохын оронд "такси дуудах" гэсэн ганцхан товчлуурыг дарснаар танд хамгийн ойр байгаа такси хэдхэн минутын дотор дээр ирэх болно.

Аюулгүй, найдвартай

Оройтсон үед танихгүй таксинд суух шиг эвгүй зүйл байхгүй. Нэн ялангуяа энэ нь эмэгтэйчүүдэд үнэхээр эвгүй. Дээрээс нь цастай, бороотой цаг агаар муу үед такси барих гэж гадаа удаан зогсох нь танихгүй таксинд суухаас ч хэцүү. Үүний оронд аюулгүй тайван газраа таксигаа хүлээж байгаад бүртгэлтэй найдвартай жолоочоор зорьсон газраа хүргүүлэх нь аюулгүй бас найдвартай.

Цэвэрхэн, эрүүл

Covid-19 цар тахал гарснаас хойш өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хамгийн чухал нь ариун цэвэр гэдэг дүрмийг нийтээрээ даган мөрдөж байuа. Явах газар, уулзах хүн бүрээсээ сэрэмжлэх хэрэгтэй болсон энэ үед такси дуудлагын аппликейшн хэрэглэх нь хамгийн аюулгүй, эрүүл сонголт юм. Учир нь такси дуудлагын аппликейшнээр дуудсан такси бүр ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж, жолооч бүр вакциндаа бүрэн хамрагдсан байх болно.

Та дээрх бүх шаардлагыг нэг дор хангасан тогтмол хэрэглэж дадах, гар утаснаасаа хялбараар дуудах боломжтой такси дуудлагын аппликейшн хайж байвал бид танд EZ Cab аппликейшныг санал болгож байна. Одооноос эхлээд та хүлээх шаардлагагүй хурдан ирдэг, стандартын найдвартай таксиг гар утаснаасаа дуудах боломжтой боллоо.

Та доорх холбоос дээр дарж EZ Cab аппликейшныг гар утсандаа суулгаарай.

iPhone:

Android:

САНАЛ БОЛГОХ