"Chevron” корпораци Казахстаны "Тэнгис" төсөлд 36.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Мэдээ

Газрын тосны ханш 50 ам.долларын түвшинд хүрсэнтэй зэрэгцээд шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт сэргэж эхэллээ. Тухайлбал “Chevron” корпораци Казахстаны "Тэнгис" төсөлд 36.8 тэрбум ам.долларын өргөтгөл хийхээр эцэслэн шийдсэн байна. Ингэснээр дээрх төслийн олборлолт өдрийн 260 мянган баррелиар өсч, нэг сая баррельд хүрэх боломжтой гэж тооцоолжээ. 2014 оны зургадугаар сараас энэ оны эхэн хүртэл газрын тосны ханш 75 хувиар буурсан юм. Үүний улмаас газрын тосны салбар дахь нэг их наяд ам.долларын төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг компаниуд царцаажээ. Өөрөөр хэлбэл “Chevron” корпораци ойрын хугацаанд харагдаагүй том төслийг эхлүүлэхээр шийдээд байна. Зөвхөн “Chevron” гэлтгүй АНУ-ын занар олборлолт сэргэх хандлагатай байгааг “Morgan Stanley” мэдэгдлээ. Сүүлийн нэг жилийн хөдөлгөөнийг харвал ханш 50 ам.доллараас буух үед занарын олборлолт буурдаг бол 50 ам.доллараас өсөхөд эргэн нэмэгддэг байна.


САНАЛ БОЛГОХ