Үндэсний их баяр наадмын нээлт Монгол түмний түүхийг үечлэн үзүүллээ
Тулгар Төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Монгол түмний түүхийг үечлэн үзүүлсэн наадмын нээлтийн арга хэмжээ найруулгын хувьд шинэ тавилттай байлаа. УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар урлаг соёл, цэрэг армийн 2000 гаруй хүний баг бүрдүүлэн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Сэдвийн хувьд дэлхийн түүхэнд Монголын эзлэх байр суурийг харуулж, тулгар Төр байгуулагдсан Хүннү гүрний үеэс Сансрын уудам руу Монгол хүн нисэх хүртэлх үеийн түүхэн үйл явдлуудаас түүвэрлэн үзүүллээ. Энэ удаагийн баяр наадмын зохион байгуулалтад нийт 2.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь 2015 онтой ижил дүнд тооцогдож байна. Харин энэ жилийн хувьд өмнөх баяр наадмуудаас онцгойрох нэг үйл явдал нь ASEM-ийн уулзалттай давхцаж байгаа юм. Энэ ч утгаараа зочид, гийчдэд зориулсан "Нүүдэлчдийн наадам" арга хэмжээг “Чингисийн хүрээ”цогцолборт зохион байгуулахаар болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй