"Rio Tinto” $338 саяын төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлнэ
Мэдээ
Төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээлд огцом нэмэгдэж байгаа энэ үед “Rio Tinto” групп 338 сая ам.долларын төмрийн хүдрийн төсөл эхлүүлэхээр болсон байна. “Silvergrass” уурхайд хийгдэх өргөтгөлийн дүнд уурхайн гарц 10 сая тонноор нэмэгдээд зогсохгүй зардал буурах аж. “Rio Tinto”-ийн мэдээлснээр төсөл өртгөө гурван жилийн хугацаанд нөхөх юм. Тус группийн орлогын 80-90 хувь нь төмрийн хүдрийн бизнесээс бүрддэг байна. Сүүлийн жилүүдэд “Rio Tinto”-оос гадна“BHP Billiton”, “Vale” зэрэг компаниуд энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний улмаас төмрийн хүдрийн ханш 2011 оноос хойш 65 хувиар унаад байгаа юм. Харин доод цэгтээ 40 ам.долларт хүрч байсан ханш өнөөдрийн байдлаар Тайланд 70 ам.доллар болж чангарчээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй