“Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал”

UB Info

Соёлын Яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монголын Үндэсний музейд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны Ням гарагийн 11.40 - 14.30 цагт “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.

  • Сэрж Санах Түүх
  • Сэтгэл Ариусгах Урлаг
  • Хүмүүнийг Гэгээрүүлэх Соёл 

уриан дор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музей соёлын биет бус өв аман зохиолын нэгэн төрөл үлгэрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлээр бүтээгдэхүүн болгож, брэнд хөгжүүлэн, олон нийтэд эх түүхийн мэдлэг олгох соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байна.      

“Түүхэн найз Цэцэнхүү, Соёлын элч Цэцэнхүү” нь Монголын Үндэсний музейн ЭЛЧ  болон мэндэлж байна. Ухаант Цэцэнхүү, Цэцэнгоо охины дүрээр музейн олон нийт, танин мэдэхүйн үйл ажиллагааг сурталчилна. Мөн “Ухаант Цэцэнхүү” контентоор цахим орчинд уламжлалт мэдлэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, монгол хүүхдийг эх оронч иргэн болгон хүмүүжүүлэхэд нөлөөлөх зорилготой нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх юм.   

Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • “Ухаант Цэцэнхүү” брэндийн танилцуулга
  • Ухаант Цэцэнхүүгийн найзууд - “Тусч хүү Сүбээдэй” бэсрэг жүжиг. Монголын хүүхэд залуучуудын театрын дэргэдэх Цоглог студийн Жүжигчид.
  • Зохиолч, Найруулагч МУСТА Д.Саранхүү
  • Хөгжмийн зохиолч МУ-ын Гавьяат багш С.Ганчимэгийн ая, Яруу найрагч Г.Алтангадасын үг  “УХААНТ ЦЭЦЭН ХҮҮ” Сүлд дуу Монголын хүүхдийн ордны найрал дуучид. Удирдаач Хөгжмийн  зохиолч МУ-ын Гавьяат багш С.Ганчимэг
  • “Ухаант Цэцэн хүүгийн музейн аялал”  Боловсролын хөтөлбөр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна. 

Ухаант Цэцэнхүүгийн музейн аялалтай хамт байгаарай.

Харилцах утас: 70110913 

Монголын Үндэсний музей

САНАЛ БОЛГОХ