Зориг сангийн "Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөр 7 дах жилдээ Зарлагдлаа

UB Info

Зориг сан 2016 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийг жил бүр Конрад Аденауэр сан санхүүжүүлж байна. Тус хөтөлбөр нь 6 жил амжилттай хэрэгжин 21 аймгийн 127 залуус хамруулаад байгаа юм. 


Шалгаруулалтын хуваарь:

  • Онлайн өргөдөл хүлээж авах: 2022.08.26 - 2022.09.18
  • Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2022.09.19
  • Ярилцлага болох: 2022.09.20 - 2022.09.21
  • Хөтөлбөр эхлэх:
    
Онлайн сургалт: 2022.09.26 - 2022.09.29

    Танхимын сургалт: 2022.10.05 - 2022.10.10

Хөтөлбөрийн хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, замын зардал болон сургалттай өдрийн хоолны зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.

Сонирхсон залуус өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ бөглөх бөгөөд өргөдлийг 2022 оны  9 сарын 18-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Хөтөлбөрийн лавлах утас: 11315444

Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.

САНАЛ БОЛГОХ