Биднийг тэнгэрийн баруун хаяанаас хайгаарай
03-р сарын 01-нд хавирган сар, Сугар болон Бархасбадь гарагууд нь хавьталд орох билээ. Одон орон судлалд сансрын биетүүд давхцах нь ямар нэг сүрхий утга учрыг илэрхийлэхгүй ч тус үзэгдлийг ямар нэг үр дүнтэй байдлаар ашиглаж болдог.
Жишээлбэл тэнгэрт Сугар гараг нь Бархасбадь гарагтай ойролцоо хэмжээтэй харагдах ч үнэндээ Бархасбадь нь Сугар гарагаас 11 дахин том билээ. Үүнээс эдгээр гарагууд нь Дэлхийгээс ямар зайтай байж болзошгүйг таамаглаж болох байх. Мөн цаг, түлш, төхөөрөмжөө яг тааруулж чадвал таталцлын чавх (аливаа гараг эсвэл хангалттай их масстай/таталцлын хүчтэй биетийн таталцлыг ашиглан сансарт нисэх хурд, хүчээ нэмэх) болгож ч ашиглаж болох юм. Энэ нь мэдээж асар их хэмжээний тоо тооцоолол, нарийн математик шаарддаг.
Тус зургийг сансрын нисэгч Скотт Келли нь 2015 онд ОУСС-д амьдарч байхдаа дарсан аж. Үүнд улайж шаргалтан харагдаж буй хавирга нь дэлхийн агаар мандал юм. Түүний яг дээр нь Бархасбадь гараг гэрэлтэж буй бяцхан цэг мэт харагдана. Түүний дээр орших харьцангуй тод гэрэлтэх цэг нь Сугар гараг бол хамгийн тод нь манай байгалийн дагуул аж.
Эх сурвалж: NASA/Scotty Kelly
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй