“Шунхлай” болон “М-Си-Эс” группийн хэлцэл үргэлжилж байна

Хөрөнгийн зах зээл

“Шунхлай” групп бизнесийн ая ам.долларт хүрлээ томоохон хэлцлийг “М-Си-Эс” групптэй эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг хэлцлийн хүрээнд “М-Си- Эс” группийн “СББ Трейд” болон “Спирт Бал Бурам”, “М- Си-Эс Азиа Пасифик Брюэри” компаниудыг “Шунхлай” групп худалдан авахаар тохиролцож, хоёр тал хэлэлцээрийн ширээнд суух болов. “Шунхлай” группийн хувьд дэлхийд алдартай бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн үйлдвэрлэх юм.

Энэхүү бизнесийн хэлцэл нь одоогоор ид үргэлжилж байгаа бөгөөд олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгааг дээрх компаниудын зүгээс мэдэгдлээ. Хэлэлцээртэй холбоотой мэдээлэл хаалттай байгаа бөгөөд албан ёсоор танилцуулахад эрт байгаа аж. Үндэсний тэргүүлэгч компани, шилдэг татвар төлөгч, олон мянган иргэнийг өнөө ажлын байраар хангаж буй “М-Си-Эс” группийн хувьд ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх юм байна. Монголын манлай татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн нэг “Шунхлай” групп 3700 орчим үндсэн, 1100 гаруй туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Худалдаа, үйлдвэрлэл, ложистик, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл болон санхүүгийн салбарт “Шунхлай” групп идэвхтэй ажиллаж байна. Үүнээс гадна эрүүл мэнд болон уул уурхайн салбаруудад стратегийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын болон олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудыг стратегийн удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ