БНСУ-ын аж үйлдвэрийн гарц 0.2 хувиар буурлаа

Мэдээ

БНСУ-ын аж үйлдвэрийн гарц зургадугаар сард өмнөх сараас 0.2 хувиар буурчээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувийн өсөлттэй байгаа юм. "Аж   үйлдвэрийн гарц бууралтын хэмжээ таамаглаж байснаас бага байлаа. Харин долдугаар сард энэхүү үзүүлэлт улам тааруу байх магадлалтай" гэж БНСУ-ын Сангийн сайд мэдэгдсэн юм. БНСУ-ын Засгийн газрын мэдээлснээр уул уурхай, байгалийн хий, эрчим хүч тэр дундаа хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Тодруулбал хагас дамжуулагчийн үйлдвэрлэл сарын эхнээс 11.1 хувь өссөн бол автомашины үйлдвэрлэл 2.5 хувь, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 6.1 хувиар буурсан аж. Харин үйлчилгээний салбарын гарц өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өссөн бол өнгөрсөн сартай харьцуулахад нэг хувийн өсөлттэй гарчээ.


САНАЛ БОЛГОХ