Японд ажилгүйдлийн түвшин буурч байгаа нь насжилттай холбоотой гэв
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ "Японы хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлт гарч байгаа нь түүний хэрэгжүүлж буй эдийн засгийн стратегийн хувьд маш чухал амжилт болж байна" гэж мэдэгдлээ. Учир нь Япон улсын ажилгүйдлийн түвшин зургадугаар сард 3.1 хувиар буюу сүүлийн 21 жил дэх хамгийн доод цэгтээ хүрч буурсан байна. Харин ажлын байр болон ажилд орох хүсэлтэй иргэдийн харьцаа 1.37 болсон нь сүүлийн 25 жил дэх хамгийн дээд үзүүлэлт болж байгаа юм. Хэдийгээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 оноос хойш нийт нэг сая орчим шинэ ажлын байр бий болгосон ч уг үзүүлэлт Япон улсын хурдацтай насжилт болон эрчимтэй буурч буй хүн амын тоотой холбоотой гэж Японы Судалгааны институтийн ахлах эдийн засагч Хисаши Яамада мэдэгдлээ. Тодруулбал хүн амын дунд 15-64 насныхны эзлэх хувь багасаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлсөн байна. Харин ажиллах хүчний тоо эрс буурч байгаа нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Ялангуяа 2020 онд Олимпийн наадмыг зохион байгуулах Токио хотын хувьд голлох асуудал болж мэдэхээр байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй