БНСУ-ын урсгал тэнцэл 1980 оноос хойшхи дээд цэгтээ хүрэв
БНСУ-ын урсгал тэнцэл зургадугаар сард 12.17 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь 1980 оноос хойшхи хамгийн дээд цэгт хүрсэн үзүүлэлт болсон бол энэ оны эхэн үетэй харьцуулахад 0.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Бараа бүтээгдэхүүний тэнцлийн ашиг нэмэгдсэн нь их хэмжээний алдагдал хүлээгээд байсан үйлчилгээний тэнцлийг бууруулахад эерэгээр нөлөөлсөн гэж БНСУ-ын Төв банкны тайланд дурджээ.
Урсгал тэнцэлд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тэнцэл 12.82 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь тавдугаар сарын үзүүлэлтээс 2.08 тэрбумаар нэмэгдсэн дүн болж байна. Харин үйлчилгээний салбарын алдагдал 2.2 тэрбумаас 1.38 тэрбум ам.доллар болон буурчээ. Мөн орлогын тэнцлийн ашиг 1.26 тэрбум ам доллар болсон нь тавдугаар сараас өссөн үзүүлэлт болсон аж. Долдугаар сарын байдлаар худалдааны тэнцэл 7.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд үүнд экспортын хэмжээ 10.2 хувиар буурсан нь 2015 оны нэгдүгээр сараас хойш 19 дэх сардаа дараалан буурсан үзүүлэлт болжээ. Түүнчлэн импортын хэмжээ ч оны эхэн үеэс 14.4 хувиар багасч, 33.3 тэрбум ам.доллар болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй