Япон Окинава арал дээрх 40км.кв газар нутгаа эргүүлэн авна

Мэдээ

Япон улсын нийслэл Токио хотын захирагчаар Юурико Коике сонгогдож, Токио хотын анхны эмэгтэй захирагч боллоо. Токио хотын өмнөх хоёр ч захирагч мөнгөний асуудалд холбогдсоны дараа иргэд ийнхүү "Улс төрийн орчныг цэвэрлэнэ" гэж амалсан Юурико Коикег захирагчаар сонгохоор шийдвэрлэсэн гэж олон улсын хэвлэл мэдээллүүд онцлоод байна.


Юурико Коике Токио хотын захирагч болсон даруйдаа 2020 онд болох Токиогийн Олимпийн бэлтгэл ажлыг яаравчлуулах нь зөв гэж хэвлэлүүд үзжээ. Учир нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болох Япон улсын хувьд энэхүү Олимп нь дахин мандах оролдлогынх нь төв болоод байгаа аж. Тиймдээ ч Олимпийн бэлтгэл ажлын зардал нэмэгдсэн, цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын загварыг цуцалсан, барилгын ажлыг зогсоосон, мөн Токио Олимпийн лого бусдын оюуны өмчийг хуулбарласан нь тогтоогдсон зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Япон дахь цэргийн хүч "Цэрэг, армийн бэлтгэл явуулдаг Окинава арал дээрх 40 километр квадрат газар нутгаа Япон улсын мэдэлд эргүүлэн өгөх болсноо мэдэгдсэн" нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Учир нь АНУ Окинава арлыг дэлхийн II дайнаас хойш цэрэг, дайны бэлтгэл явуулах голлох газраа болгон ашиглаж байсан юм. Харин Япон улсын хувьд энэхүү шийдвэр нь АНУ-ын эзэмшлийн газар нутгийг 17 хувь бууруулах, АНУ-ын оролцоог багасгах зэрэг таатай үр дүнг авчрах юм.


САНАЛ БОЛГОХ