Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна

Мэдээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 21.3 хувьтай, нийслэлийн хэмжээнд 19.6 хувьтай байна. Тиймээс саналаа өгч амжаагүй байгаа иргэдийг 22.00 цагаас өмнө саналаа өгөхийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос уриаллаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт 1983 хэсэгт санал хураалтявагдаж байгаагаас нийслэл хотод 403 хэсэгт 904 мянга 336 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бол "Түр хасав" тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр санал хураалтын хуудас бүрийг 1000 гаруй төгрөгийн зардалтайгаар нийт 2,026,154 ширхгийг хэвлэхэд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулаад байгаа юм.

Мөн сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах сонгуулийн 403 хэсгийн санал авах байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Үүнээс гадна Сонгуулийн Ерөнхий хорооноос нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасан байна.




САНАЛ БОЛГОХ