Австралийн Засгийн газрыг ямар нам бүрдүүлэх вэ

Мэдээ

Австралийн Төлөөлөгчдийн танхим болон Сенат гэсэн Парламентын хоёр танхимын бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн кампанит ажил дуусгавар болж, сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад аль нам Засгийн газраа бүрдүүлэх нь тодорхойгүй байна. Австралийн сонгуулийн хорооны мэдээлснээр Хөдөлмөрийн нам 72 суудал авсан бол Ерөнхий сайд Малколм Турнбуллын эвсэл 66 суудал авчээ. Аливаа нам эвсэл 150 суудалтай Австралийн төлөөлөгчдийн танхимд хамгийн багадаа 76 суудал авснаар Засгийн газраа байгуулах боломжтой болдог аж. Сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын хоёр гол нам болох Хөдөлмөрийн нам, Либерал-Үндэсний эвслийн аль нь ч олонх болж чадахааргүй байна. Одоогийн байдлаар 12 суудлын хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд мягмар гарагт шуудангийн саналыг тоолж дууссанаар сонгуулийн эцсийн дүнг танилцуулах юм. Эндээс харахад Ерөнхий сайд Малколм Турнбулл төлөөлөгчдийн танхимын суудлаа алдахад хүрч болзошгүй байна. Хэдий тийм боловч Засгийн газарт олонх болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.


САНАЛ БОЛГОХ