Ssangyoung Motor: Зах зээлээ тэлэхээр судалж эхэллээ
Мэдээ
БНСУ-ын автомашины “Ssangyoung Motor” компани АНУ болон БНХАУ-ын зах зээлийг судалж эхэллээ. Их Британи Европын Холбоог орхих шийдвэрийг дэмжсэний дараа воны ханш фунт стерлингийн эсрэг 16 хувиар чангарсан. Үүний улмаас тус компанийн Их Британи руу хийх экспортын зардал нэмэгдэхээр байгаа юм. “Ssangyoung Motor” компани АНУ экспорт огт хийж байгаагүй бол Хятадад цөөн тооны тээврийн хэрэгсэл экспортолж байсан туршлагатай. Компанийн гол өрсөлдөгчид болох “Hyunda Motor” болон “Kia Motors” компани Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг.
“Ssangyoung Motor” тус улсад үйлдвэрээ байгуулах талаар хэлэлцэж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэхэд арай эрт байна гэж компанийн санхүүгийн гүйцэтгэх захирал Васудев Тумбэ мэдэгдлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй