БНХАУ-д тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт эргэн сэргэлээ

Мэдээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин авлигыг халж, илүү зардлыг бууруулах бодлого баримталснаас хойш дөрвөн жилийн дараа тус улс дахь тансаг зэрэглэлийн автомашинуудын борлуулалт тогтворжиж эхэллээ. БНХАУ-ын автомашины зах зээлд "Ferrari" болон "Aston Martin" автомашинуудын борлуулалт 2013 оноос хойших дээд цэгтээ хүрсэн байна. Үүнээс гадна "Maserati", "Mclaren" болон "Porsche" брэндийн борлуулалт ч 2016 онд мэдэгдэхүйц нэмэгджээ. БНХАУ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний хамгийн эрэлттэй зах зээл учраас нэгээс хоёр жилийн дараа дэлхийн хамгийн том зах зээл болно гэж автомашин үйлдвэрлэгчид үзэж байна. Түүнчлэн БНХАУ-ын саятнуудын тоо 2016 онд 10 хувиар нэмэгдсэн төдийгүй 2026 он гэхэд 1.7 саяд хүрэх урьдчилсан тооцоо байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ