Facebook: “WhatsApp”-аас ашиг олох боломж бүрдлээ

Мэдээ

“Facebook” компани “WhatsApp” аппликейшнээс ашиг олох нөхцлийг бүрдүүлж, бизнес эрхлэгчдэд таатай боломжийг санал болгож эхэлсэн байна. Тодруулбал бизнес эрхлэгчид тус аппликейшнээр дамжуулж нэг тэрбум хэрэглэгчид зар сурталчилгаагаа хүргэх боломжтой боллоо. Мөн “WhatsApp” уулзалтын хуваарь сануулах, борлуултын стратеги танилцуулах зэрэг цэсийг нэмэлтээр багтаахаар болжээ. Тус аппликейшнийг “Facebook” компани 2014 онд худалдан авснаас хойш хөрөнгө оруулагчид “Whatsapp”-ийн ашигт ажиллагаанд нэлээд анхаарал хандуулах болсон.

Үүнээс гадна аппликейшний ашгийн сувгийг нээх зорилготой энэ шийдвэр хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг “Facebook”-ээс мэдэгдлээ.



САНАЛ БОЛГОХ