Tesla Motors: Автомат жолоодлогын чадамжийг улам сайжруулсан
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компани автомат жолоодлогынхоо чадамжийг улам сайжруулсан гэж мэдээллээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскын мэдэгдсэнээр радар мэдрэгч өмнө нь зөвхөн визуал камерын оронд ажилладаг байсан бол энэ удаад илүү сайжирч, камерт харагдах радар дүрс илүү нарийвчлалтай болжээ. Ингэснээр жолооч хэрэв хариуцлага алдаж аваарын дохиог үл хайхарвал автомашин шууд автомат жолоодлогод шилжих аж. Өнгөрсөн тавдугаар сард автомат жолоодлогыг идэвхжүүлснээс “Tesla”-ийн автомашин осол гаргаж, хүний амь үрэгдсэн юм. Үүнээс хойш олон нийт тус компанийг буруутгаж, хүчтэй шүүмжлэх болоод байна.
Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск үүний эсрэг арга хэмжээ авснаа зарлаж "Автомат жолоодлогонд 100 хувийн баталгаа өгч чадахгүй. Гэхдээ бид өмнөх алдаагаа байгаа боломжоороо залруулсан” гэж ярьжээ. Түүнчлэн “Telsa Motors” автомат хүрдийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү технологийн тусламжтайгаар жолооч автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг бүрэн сахих нөхцөл бүрдэх ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй