Өнөөдөр 9 дүгээр сарын 1

Мэдээ

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561.6 мянган хүүхэд хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг байгааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас мэдээллээ. Ерөнхий боловсролын 790 гаруй сургуулийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин 69.1 мянган хүүхэд эрдмийн дөрөөнд анх дөрөөлж нэгдүгээр ангид элсэн орж байгаагаас урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотод 27 мянга 629 хүүхэд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.7 хувиар өссөн тоо бөгөөд эдгээрээс 94.4 хувь нь Төрийн, 5.4 хувь нь хувийн өмчийн сургуульд элсэх юм.

Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 305 мянга 744 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ба улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 5223 хүүхдийг хамруулах тооцоо гаргасан байна. 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын нэгний 08.00 цагт эхлүүлэх болсон байна. Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын нэгэнд улсын хэмжээнд “Монголын нууц товчоо" хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна. "Монголын нууц товчоо" хичээлийн агуулга, арга зүйг "Монгол бахархал" сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах юм байна. Харин 10.00-11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана.



САНАЛ БОЛГОХ