![](/uploads/bb2d2f18-275e-4fa8-b9c4-c9ab63a24924.jpg)
БНХАУ нүүрсээр ажилладаг цахилгаан станцад шаардлагагүй их хөрөнгө оруулж байна
Эрчим хүчний эрэлт бага, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ихэсч байгаа үед БНХАУ нүүрсээр ажилладаг цахилгаан станцад шаардлагагүй их хөрөнгө оруулж байна гэж Олон Улсын Эрчим хүчний Агентлагаас мэдээллээ. Тодруулбал өнгөрсөн онд БНХАУ 70 гигаваттын нүүрсний цахилгаан станцын төсөл шинээр эхэлсэн төдийгүй өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 400 гигаваттын төсөл хэрэгжилтийн үедээ байсан байна. Нүүрсний эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдсэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ихэссэн зэргээс шалтгаалан 2013 оноос БНХАУ-д нүүрсний эрчим хүчний эрэлт багасаж, илүүдэл бий болоод байгаа юм. 2016 оны эхний таван сард нүүрсний эрчим хүчний эрэлт дөрвөн хувиар буурсан бол нүүрсний цахилгаан станцууд шинээр баригдсанаар эрэлт 10 хүртэлх хувиар буурах төлөвтэй байгаа юм. Эрчим хүчний илүүдлийн улмаас 2020 он гэхэд БНХАУ 150 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж байгаль орчны “Greenpeace” агентлаг тооцоолжээ. Тиймээс нүүрсний станц шинээр барих нь нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхээс гадна, хатуу түлшний хэрэглээг бууруулж дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх амлалт өгсөн БНХАУ-ын эрх баригчдын хувьд асуудал болох эрсдэлтэй юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй