АНУ-ын Төв банк: Эдийн засгийг сайтар ажиглаж байж бодлогын хүүг нэмэх эсэхээ шийднэ

Мэдээ

АНУ-ын Холбооны Нөөцийн банк долдугаар сарын хурлын мэдэгдлээ танилцууллаа. Энэ удаагийн хурлаар Нөөцийн банкны 17 гишүүний зарим нь "Инфляцийн түвшин сул байгаа тул бодлогын хүүг нэмэхээ хойшлуулах хэрэгтэй" гэж үзсэн бол зарим нь "Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн байгаа учир удахгүй хүүг нэмэх боломжтой" гэж үзсэн байна. Хэдийгээр банкны удирдлагууд санал зөрөлдөөнтэй байсан ч ихэнх гишүүд эдийн засгийн гол үзүүлэлтийг цаашид сайтар ажиглаж байж бодлогын хүү нэмэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны дараагийн хурал есдүгээр сарын 20, 21-ний өдөр болох аж. "Bloomberg"-ийн шинжээчид есдүгээр сард бодлогын хүү нэмэх магадлал 22 хувь гэж үзэж байгаа бол 12 дугаар сарын хурлаар нэмэх магадлал 48.5 хувь гэж үзэж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ