Япон улсын экспорт 10 сар дараалан буурчээ
Энэ оны долдугаар сард Япон улсын экспорт 14 хувиар багасч, сүүлийн 10 сар дараалан буурсан үзүүлэлттэй боллоо. Харин импортын хэмжээ 24.7 хувиар буурснаар Японы гадаад худалдааны тэнцэл 513 тэрбум иенийн илүүдэлтэй гарсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдээллээ. Жилийн эхэнд иенийн ханш 20 хувь хүртэл огцом чангарсан нь гадны орнууд Японы бараа, бүтээгдэхүүн худалдан авалт багасахад хүргэсэн аж. Цаашид дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор экспорт улам буурах төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Харин иенийн ханш ам.долларын эсрэг чангарсан нь Японы газрын тос, шатахууны импортын зардал буурахад нөлөөлсөн байна. Тиймээс жилийн өмнө 261 тэрбум иенийн алдагдалтай байсан гадаад худалдааны үзүүлэлт өнгөрсөн сард илүүдэлтэй гарахад хүргэжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй