АНУ-д автомашины борлуулалт 0.5 хувиар буурав

Мэдээ

АНУ-д автомашины борлуулалт есдүгээр сард 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Хэдийгээр нийт салбарын борлуулалт буурсан ч “Mercedes-Benz”-ийн борлуулалт есдүгээр сард жилийн дүнгээр 1.7 хувиар өсч, 29 мянга 500 ширхгийг борлуулсан бол “Toyota” компанийн “Lexus”-ийн борлуулалт хоёр хувиар өсч, 25 мянга 800 ширхэг болжээ. Харин АНУ-ын зах зээлд хамгийн эрэлттэй байдаг “GM”-ийн автомашины борлуулалт 0.6 хувиар буурсан бол “Ford”-ийн борлуулалт найман хувиар буурч, хамгийн таагүй үзүүлэлттэй гарсан байна. Автомашины борлуулалт сул байгаа гол шалтгаан нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж “AutoTrader” судалгааны компаниас өнгөрсөн наймдугаар сард тайлбарлаж байсан юм. Тиймээс автомашин үйлдвэрлэгчид хөнгөлөлт, урамшуулал зарлаж арга хэмжээ авч эхэлсэн ч есдүгээр сарын үзүүлэлтээс харахад төдийлөн үр дүнгээ өгөөгүй байна.



САНАЛ БОЛГОХ